“Шэньжөү -17” нисгэгчтэй сансрын хөлөг сансрын станцтай залгагдав

Хятадын нисгэгчтэй сансрын нислэгийн төслийн албанаас “Шэньжөү-17” нисгэгчтэй сансрын хөлөг тойрог замд орсныхоо дараа Бээжингийн цагаар 2023 оны 10 дугаар сарын 26-ны 17 цаг 46 минутад тойрог замын сансрын станцын Тяньхэ үндсэн бүхээгийн урагш харсан залгах амсарт амжилттай залгалдсан талаар мэдээлэв. Залгах бүх үйл явцад их төлөв 6.5 цаг зарцуулжээ.

 

Төлөвлөсөн ёсоор сансрын 3 нисгэгч “Шэньжөү-17” сансрын хөлгөөс сансрын станцын Тяньхэ үндсэн бүхээгт орох юм. Сансрын станцад буй “Шэньжөү-16” хөлгийн сансрын нисгэгчид “Шэньжөү-17” хөлгийн сансрын нисгэгчид байрлах бүх талын бэлтгэлийг хийжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: Синьхуанет
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан