“NASA” сар руу сансрын хөлөг хөөргөх товоо хойшлуулжээ

“NASA” сар руу сансрын хөлөг хөөргөх товоо хойшлуулжээ

 

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ сар руу 50 жилийн дараа дахин хүн илгээх хөтөлбөрийн эхний үе шат болох сарыг тойрон нислэг хийх сансрын хөлгийг тээсэн пуужинг хөөргөх товоо хойшлуулжээ. “Space Launch System” пуужинг Флорида муж улсын Кеннедийн нэрэмжит Сансрын төвөөс даваа гарагт хөөргөхөөр товлоод байсан юм. Гэвч "NASA"-гийн мэргэжилтнүүд хөдөлгүүрийн доголдолтой холбоотой шалтгаанаар хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нийт 98 метрийн өндөр бүхий уг пуужин нь 2025 он гэхэд саран дээр сансрын нисэгчдийг буулгах зорилго бүхий “Artemis” хэмээх сарыг судлах олон улсын төслийн нэг хэсэг юм. “NASA” пуужинг хөөргөх шинэ товыг удахгүй танилцуулна гэдгээ мэдэгдсэн байна. “Artemis” хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний үе шатанд “Space Launch System” пуужинд суурилуулсан “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа дэлхий рүү буцаж ирнэ. 2023 онд товлосон хоёр дахь үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2025 онд гурав дахь үе шатанд “NASA” сансрын нисэгчдээ саран дээр буулгах ажээ. 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан