Харин энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд тэрээр хамгийн олон хууль санаачилсан гишүүний нэг буюу 25 хуулийн төсөл санаачилж, 17-г нь батлуулжээ.
-Төрийн алба, боловсролын салбарыг улстөржилтөөс ангид байлгах
-Удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалж, үндэстний дархлааг бий болгох
-Хувиараа бизнес эрхлэгчид, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх
-Малчны тухай анхдагч хуулиар малчдын нийгмийн цогц асуудлыг шийдэх
-Хувийн хэвшлийн санхүүгийн ачааллыг бууруулж, даатгалын баталгааг бий болгох
-Улсын тусгай хамгаалалтай газрыг нэмэгдүүлж, нутаг усаа хамгаалах
-Төсвийн хуульд олон нийтийн хяналт, оролцоог бий болгож, төсвийн сахилга батыг сайжруулах зэрэг олон шинэчлэл, реформыг өөрийн санаачилсан хуулиудын хүрээнд эхлүүлээд байна.