SOS: Дөрвөн өдрийн бороонд бэлэн үү!

SOS: Дөрвөн өдрийн бороонд бэлэн үү!

 

Өнөөдрөөс эхэлж  дөрвөн өдөр бороо орох төлөвтэй буйг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлэг мэдээллийг хүргээд байна.

Цас, бороо орохоор манай улсад төдийгүй Нийслэл хотод гамшигийн түвшинд хүрдэг. Хамгийн харамсалтай нь энэ үеэр эрдэнэт хүмүүний амь эрсдэж байна. Тодруулбал, нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас нэг хүүхэд, 11 том хүн нас баржээ. Нийт дуудлагын 112 нь  ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 66  нь гал түймэр, 26 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байжээ.

Нийслэл хотын зам талбай болон зарим орон сууцны нэг дэвхар, подволь үерийн усанд автсан. Түүнчлэн Завхан аймгийн Улиастай сумын Жинст, Жаргалант, Өлзийт баг үерт автаж оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн.

Тэгвэл ирэх өдрүүдэд орох дуу цахилгаантай аадар бороонд бэлэн үү!

Мөн зуны улиралд амралт зугаалга нэмэгдэж усны осол гарах тохиолдол ихэсдэг. Тодруулбал, Улсын хэмжээнд зургаадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алдсан байна. Үүний 26 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна. Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэл хотод тохиолджээ.

Иймд бороо ихтэй байх өдрүүдэд амарч зугаалахдаа иргэд сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтаасаа салгахгүй байхыг сэрэмжлүүлье. 

Онцгой байдлын байгууллагаас голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж байгаа тул мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг уриалж байна.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан