Ойрын өдрүүдэд буюу маргааш төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.
Энэ хугацаанд 27, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд тээвэрчид, малчид, ард иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж:
- Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах
- Аялж, зугаалга амралтаар явахдаа аюулгүй байдлаа хангах,
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, усны ойролцоо тоглуулахгүй байх,
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байхыг анхааруулав.