“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл”-ийн танилцуулга

СУУРЬ МЭДЭЭЛЭЛ:

Олон улсын гэрээ (L3895, L3896, G9205): АХБ хөнгөлттэй зээл, ердийн зээл, ЯБЯС тусламж

  • Батлагдсан 2020.02.27, үзэглэсэн 2020.05.05, хүчин төгөлдөр болсон 2020.05.26

Хугацаа:

  • Хэрэгжилт: 2020.05-2026.09.30
  • Хаалт: 2027.03.31

Хэрэгжүүлэгч байгууллага

  • Хэрэгжүүлэгч байгууллага /EA/: ХХААХҮЯ
  • Хэрэгжүүлэгч агентлаг /IA/: ГТБХЗГ

Санхүүжилт: 46.25 сая USD

  • Хөнгөлттэй зээл L/3895: 25.30 сая USD(2025.08.15)
  • Энгийн зээлL/3896: 14.7 сая USD (2039.08.15)
  • ЯБЯС тусламжG/9205:2 сая USD
  • Монгол Улсын ЗГ: 4.25 сая USD

Хэрэгжиж байгаа газар:

  • 11 аймгийн 19 сум + 2, УБ зэрэг 21 байршил


ТӨСЛӨӨР ӨМНӨХ ХУГАЦААНД ХИЙГДСЭН ГОЛ АЖЛУУД:

CS-13зөвлөх баг сонгогдон ажилласнаар 2023 оны 1-р улиралд 5 аймгийн 8 суманд 158 гишүүнтэй 14 хоршоо/бүлэг байгуулагдаж, сумдын зохицуулагч нарыг чадавхжуулах сургалтыг зохионбайгуулж, эдгээр бүлэг, хоршоодын 2023 оны ажлын төлөвлөгөөг хамтран боловсруулж батлан, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

Агрономчдын тоног төхөөрөмж болох 13 нэр төрлийн 288.0 сая төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг ХХААХҮЯ-ны ГТБХЗГ, Судалгаа Хөгжлийн Төв, нийслэлийн ХААГ, 21 аймгийн ХААГ-ын ерөнхий агрономчдод хүлээлгэн өгсөн.

Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор 2021 онд гэрээ байгуулсан 8 услалтын системийн барилгын ажил гүйцэтгэгчдийн гэрээний үнийн дүнд СЯ-наас ирүүлсэн зөвшөөрлийн дагуутохируулга хийж, хэрэгжүүлэгч яамаар батлуулан санхүүжилт олгож эхэлнэ.

ОДООГООР ГАРСАН ТӨСЛИЙН ҮР ДҮН:

Төслийн 1-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 3031 га талбайг усалгаатай болгохоор 7 аймгийн 10 байршилд 10 гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулж 44 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан.Услалтын системийн барилгын ажил гүйцэтгэх 10 гэрээлэгч ажлын хөтөлбөр боловсруулж, ТХН-д ирүүлснийг хянан БХТ-д хүргүүлэн хуваарийн дагуу захилагчийн хяналтыг хэрэгжүүлэх ажлын хуваарь гаргуулан хамтран ажиллаж байна. Ажлын хөтөлбөрийн дагуу барилгын ажил 44% -ийн гүйцэтгэлтэй байна.

2023 оны 01-р сарын 06-ны өдрийн ТУХ-ны хурлаар Дорнод бүсийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 80 га услалтын системийг нэмсэн.

Зөвлөх байгууллагаас УГТХ-ийн Дархан-Уул, Увс аймаг дахь салбар, Дархан Элит үр, Орхоны үрийн аж ахуй, Зүүнхараа үрийн аж ахуй болон Дорнод бүсийн Сургалт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэнгийн услалтын системүүдийн БОННҮ-ний тайланг 2023 оны 03 сард БОАЖЯ-ний үнэлгээний мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн баталсан.

Газар тариалангийн хүрээлэнгүүдийн услалтын системүүдийн талбайд БОТБҮ, БОННҮ хийх, БОМТ боловсруулах CS-21 зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр “Грийн нартур ланд” ХХК болон “Нью грийн ворлд” ХХК-ын түншлэл шалгарсан. скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан