Оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах боломжгүй болсныг мэдээлж байв. Уг асуудлаар Нийтийн Тээврийн Газраас өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргал "Оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчуулах зохицуулалтыг 2024 оныг дуустал хэвээр үргэлжлүүлэхээр болж байна. Энэ оны төсөвт оюутнуудын нийтийн тээврийн унааны нөхөн олгох зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, 12.3 тэрбум төгрөг болгон баталсан тогтоолыг үндэслэлээ. Ажлын өдөр оюутнууд нийтийн тээврээр нэг удаа үнэгүй зорчиж байгааг хоёр удаа болгож байна" гэлээ.