Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдөр буюу энэ сарын 01-ний өдрөөс хэрэгжинэ. Уг хөнгөлөлтөд аймаг нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн 21:00-06:00 цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг хөнгөлнө.
Хамрагдах нөхцөл:
- Аюулгүй байдлаа хангаж өөрийн ашиглаж буй халаагуур, хэрэглээнд тохирсон стандартын шаардлага хангасан цахилгаан тоноглол суурилуулсан байна.
- Баталгаажсан тарифт бүрэн электрон тоолуур суурилуулсан байна
- Хөнгөлөлтөд хамрагдахаас өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна