Цахим гадаад паспорттой монгол иргэд "Чингис хаан" нисэх буудлын төхөөрөмжид уншуулан хил нэвтэрдэг болжээ

Цахим гадаад паспорттой монгол иргэд "Чингис хаан" нисэх буудлын төхөөрөмжид уншуулан хил нэвтэрдэг болжээ

 

Манай улсын иргэд энэ оны гуравдугаар сарын 1-нээс цахим гадаад паспорт захиалан авах боломжтой болсон.  Цахим гадаад паспорттой иргэд өчигдрөөс эхлэн "Чингис хаан" олон улсын нисэх буудлын цахим гарцаар зорчиж эхэлжээ. 

Ингэснээр Монгол Улсын иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ шалган нэвтрүүлэх цэгээр хүнтэй харьцалгүй, тусгай төхөөрөмжид уншуулан хилээр нэвтэрдэг болсон байна.

 

"Энэ оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн "Чингис хаан" олон улсын нисэх буудалд цахим гарцыг нэвтрүүлж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна" хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдэж байв. Уг цахим гарц өчигдөр ашиглалтад оржээ.

Статистик мэдээллээс харвал 2023 оны эхний долоон сард 631,074 иргэн гадаад паспорт захиалан авчээ.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан