ШҮҮХИЙН ТУСГАЙ АРХИВТ ГЭРЭЭТ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

   Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн тусгай архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд гэрээт ажилтан шалгаруулж авна.
 
Тавигдах шаардлага:
  • Дээд боловсролтой /Эрх зүйч болон мэдээлэл технологийн мэргэжилтэй, архив, бичиг хэргийн сургалтад хамрагдсан бол давуу тал болно./
  • Компьютерын хэрэглээний программ, принтер, скайнер дээр ажиллах чадвартай;
  • Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах болон ажлын ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачилгатай;
   
Бүрдүүлэх материал:
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичгийн хуулбар /Архив, бичиг хэргийн анхан болон ахисан түвшний сургалтад хамрагдсан бол баримт бичгийн хуулбар/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлтэй эсэх лавлагаа
       Гэрээт ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэд холбогдох баримт бичгийг 2023 оны 06  дугаар сарын 14-23-ны өдрийг хүртэлх /17.30 цагаас өмнө/ хугацаанд uuganzaya@judcouncil.mn цахим хаягаар илгээнэ үү.
          Анкетын шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй ярилцлага хийж, сонгон шалгаруулна.
                                  
                                    Холбоо барих утас: 7000-7082, 88096181
 
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан