Шадар сайд С.Амарсайхан Режеп Тайип Эрдоганы тангараг өргөх ёслолд оролцжээ

Шадар сайд С.Амарсайхан Режеп Тайип Эрдоганы тангараг өргөх ёслолд оролцжээ

 

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Режеп Тайип Эрдоган зургадугаар сарын 3-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн юм. Анкара хотноо Ерөнхийлөгчийн цогцолбор төвд болсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд дэлхийн 100 гаруй улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд манай улсаас  Шадар сайд С.Амарсайхан, БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Г.Мөнхбаяр нар оролцов.

Турк Улсын Ерөнхийлөгчийн болон Парламентын ээлжит ерөнхий сонгууль 2023 оны тавдугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгогчдын дийлэнх олонхийн буюу 50%+1 санал аваагүй тул тавдугаар сарын 28-ны өдөр явагдсан хоёр дахь шатны сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулсан юм.

Турк Улсын 12 дахь Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ийнхүү улиран сонгогдсоноор ерөнхийлөгчийн бүрэн эрхийг гурав дахь удаагаа хэрэгжүүлнэ. Тус улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжлэх бөгөөд Ерөнхийлөгч Эрдоган 2028 оны 5 дугаар сарыг дуустал БНТУ-ын Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахаар болов.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан