Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин Ким Чу-Аэ цанаар гулгахдаа хоёр сая вон буюу 1490 ам.долларын үнэтэй хувцас өмссөн нь олны анхаарлыг татав. Удирдагч Ким Жон Ун Рянган мужийн Самжиён хот дахь аялал жуулчлалын төслүүдтэй танилцсан бөгөөд энэ үеэр Чу-Аэ охин дагалдан явсныг Умардын төрийн хэвлэлд мэдээлсэн аж.

Хойд Солонгосын иргэдийн сарын дундаж орлого ойролцоогоор 110 ам.доллар. Тэгэхээр Ким Чу-Аэгийн цанын хувцас тэдний бүтэн жилийн орлогоос ч давсан үнэтэй байжээ.

Цанын хувцасны брэнд тодорхой мэдэгдэхгүй байгаа ч ханцуй дээрх гурвалжин лого, өвдөгний ойролцоох "S" үсэг зэргийг харвал Францын тансаг зэрэглэлийн "Rossignol" брэндийн хүрэм, "Salomon" брэндийн өмд байж магадгүй. "Rossignol"-ийн цанын хүрэм Солонгосын цахим дэлгүүрүүдэд  490 мянгаас 1.02 сая воны үнэтэй зарагддаг. Харин "Salomon"-ы цанын өмд АНУ-ын цахим дэлгүүрүүдэд 160-700 ам.долларын үнэтэй байдаг.

Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны 2023 оны тайланд дурдсанаар, Чу-Аэ охин цанаар гулгах, морь унах дуртай. Цанаар гулгах гулгахдаа бүр мэргэжлийн гулгадаг. Харин морь унах чадварыг аав нь ихээхэн сайшаадаг гэдгийг тайланд дурджээ.

Хойд Солонгост энгийн иргэдийн хувцаслалт үзэл суртлын хяналтад байдаг бол эрх баригч гэр бүлийнхэн тиймгүй. Тэд хувцас загварыг олон улсын жишигт нийцсэн мэдрэмжтэй гэдгээ харуулах, онцгой байр сууриа илтгэх хэрэгсэл болгодог.

Чу-Аэгийн хувьд өмнө нь нэг бус удаа үнэтэй хувцас өмсч, олны өмнө гарч байв. Тэрбээр 2023 онд тив алгасагч баллистик пуужингийн байгууламжаар зочлохдоо Францын "Dior" брэндийн хар хүрэм өмссөн. Тус хүрэм нь "Dior"-ын албан ёсны цахим хуудас дээр 1900 ам.долларын үнэтэй байгааг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв. "Radio Free Asia" хэвлэлд 2023 онд мэдээлснээр, Ким Чу-Аэ улам бүр л тансаг хувцас хэрэглэлтэй олны өмнө гарч ирэх болсон нь иргэдийн дунд таагүй сэтгэгдэл төрүүлэх нь нэмэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан