Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

 

Бразилын супермодель Жизель Бюндхен экс нөхөр, Америкийн хөлбөмбөгийн од Том Брэдигийн шинэ харилцааны талаар санаа зовохгүй байгаа бөгөөд түүнийг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг хэмээн ойрын эх сурвалж нь мэдээлжээ. Брэдиг Victoria’s Secret-ийн загвар өмсөгч Кэндис Свэйнполтой болзож байгаа гэх мэдээлэл аравдугаар сарын сүүлээр гарсан юм.

People сэтгүүлд ярилцлага өгсөн эх сурвалжийн мэдээлснээр, Жизель экс нөхрийнхөө хэнтэй болзож байгаад анхаарлаа хандуулахгүй байгаа аж. Тэрээр одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун, гэр бүлдээ төвлөрч байгаа бөгөөд Брэди хүүхдүүдийнх нь эцэг учраас түүнд сайн сайхныг хүсдэг гэжээ. 

Кэндис Свэйнполтой нэр холбогдсон нь
Брэди, Кэндис нар хэдэн сарын турш болзож байгаа бөгөөд хоёулаа Флорида мужийн Майами хотод амьдардаг учраас уулзахад тохиромжтой байдаг гэж эх сурвалжууд мэдээлжээ. Тэд харилцаагаа олон нийтээс нууцалж, олны анхаарал татах газруудаар хамт явахаас зайлсхийж ирсэн гэх мэдээлэл ч гарсан байна. Гэхдээ хосууд өөрсдөө харилцаагаа олон нийтэд албан ёсоор батлаагүй байна. 

Жизель, Том Брэди нар 2009 онд гэрлэж, 13 жилийн дараа буюу 2022 онд гэрлэлтээ цуцлуулсан юм. Тэд Бенжамин, Вивиан хэмээх хоёр хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдээ хамтран өсгөж байгаа аж. Жизель 2025 онд жиү-жицүгийн дасгалжуулагч Жоаким Валентетэй гэрлэж, мөн оны хоёрдугаар сард гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ.

Том Брэдигийн шинэ харилцаа зөвхөн Жизельтэй холбоотой яриа дэгдээгээд зогсохгүй, загварын ертөнцийн хоёр алдартай моделиудын нөхөрлөлийн талаар ч маргаан үүсгэжээ.

Кэндисийн дотнын найз байсан гэх загвар өмсөгч Жоан Смоллс түүнийг Брэдитэй болзож эхэлсэнд сэтгэл дундуур байгаа гэх мэдээлэл гарсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, Жоан, Брэди нар өмнө нь тодорхой хугацаанд дотно харилцаатай байсан ч албан ёсны үерхэл байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Жизель, Кэндис хоёр хоёулаа Victoria’s Secret-ийн загварын ертөнцөд харьяалагддаг ч дотно найзууд байгаагүй гэж Жизельтэй ойр эх сурвалж мэдээлжээ.

Тиймээс Кэндисийг Жизелийн экс нөхөртэй болзож байгаа нь найзынхаа итгэлийг эвдсэн үйлдэл гэж Жизель үзэхгүй байгаа хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. 

Жизель өмнө нь салалтынхаа дараах амьдралын талаар ярихдаа бусдын үзэл бодлоор өөрийгөө тодорхойлуулахыг хүсдэггүй, өөрийнхөө амьдралыг хэрхэн авч явахаа өөрөө сонгоно гэдгээ илэрхийлж байсан юм. Харин энэ удаад экс нөхрийнхөө шинэ харилцаанд шууд тайлбар өгөөгүй бөгөөд өөрийн гэр бүл, хүүхдүүддээ төвлөрч байгаа тухай ойрын эх сурвалжууд мэдээлжээ. 

Эх сурвалж: People, TMZ, Us Weekly.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан