ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулав


ВАШИНГТОН. /NHK/.
 Олон улсын валютын сангийн /ОУВС/ шинжээчид дэлхийн эдийн засаг энэ онд 2.8 хувиар өснө гэж урьдчилан таамаглажээ. Энэ нь нэгдүгээр сарын төсөөллөөс 0.1 хувиар буурсан үзүүлэлт юм.  
ОУВС-гаас мягмар гарагт танилцуулсан "Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын хамгийн сүүлийн үеийн тайлан"-д 2024 онд эдийн засгийн өсөлт 3 хувьд хүрнэ гэж таамагласан байна.
 
Үнийн өсөлтийн хувь хэмжээ дэлхийн хэмжээнд ерөнхийдөө буурах хандлагатай байгаа ч инфляц өндөр хэвээр байх төлөвтэй байгааг тайланд дурджээ. Мөн саяхан санхүүгийн салбарт гарсан үймээнийг онцолсон байна.
 
Түүнчлэн Төв банкнуудын бодлогын хүүгээ огцом өсгөсөн шийдвэрээс үүдэн гарах сөрөг үр дагаврууд харагдаж  эхэлж байгааг тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ банкны салбарт гарч болзошгүй уналт дампуурал нь дэлхийн эдийн засагт ноцтой нөлөө үзүүлж магадгүй талаар тайланд дурдсан байна.
 
“ОУВС бодлогын хүүгийн өсөлт болон бусад мөнгөний хатуу бодлогын сөрөг үр дагаврын талаар удаа дараа анхааруулж байсан. Дэлхийн санхүүгийн нөхцөл байдал огцом хүндрэх нь зээлийн нөхцөл, улс орны санхүү, ялангуяа хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй эдийн засгуудад эрс нөлөөлнө” гэж ОУВС-гийн Судалгааны газрын дарга Пьер-Оливье Гуринша мэдэгджээ. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан