ОУВС дэлхийн эдийн засаг дахь “түгшүүр”-ийг оношилно


Энэ долоо хоногт Вашингтон хотноо ОУВС-гийн уулзалт болох гэж байна. Төвбанкны ерөнхийлөгч нар, Сангийн сайд нар чуулах дээрх уулзалтын үеэр Брекситтэй холбоотой худалдааны хоригууд болон эдийн засгийн өсөлтөд тулгарч буй эрсдэлүүдийн талаар хэлэлцэх юм.
ОУВС хаврын энэ чуулганаараа дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв байдлын талаарх шинэчилсэн тайлангаа танилцуулах юм байна. Уулзалтаар хэлэлцэх гол асуудал бол улс орнуудын бодлого боловсруулагчид тогтвортой байдал үүснэ гэсэн найдлага тээсээр байгаа юу, эсвэл өөдрөг хүлээлт үгүй болсон уу гэсэн эргэлзээг тайлахад орших билээ.
ОУВС-гийн ерөнхийлөгч К.Лагард “Дэлхийн эдийн засаг түгшүүртэй байдалд байна” хэмээн хэлж байсан билээ.
“ОУВС-гийн уулзалт одоо буй болоод байгаа тодорхойгүй байдалд хариу өгөхөд оршино. Санхүүгийн хямралаас хойш манай гаригийн ДНБ-ийн өсөлт маш удааширсан. Холбооны нөөцийн сан завсарлага авч, худалдаа зогсонги байдалд орж, Хятад улс сэргэлтийн бодлого барьсан зэрэг нь бодлогын хувьд илүү дэмжлэг болж байна.” гэж “Bloomberg Economics”-ийн ахлах эдийн засагч Том Орлик хэлэв. Улс орнуудын эдийн засгийн төлөв, байдлын талаар тоймлон дор сийрүүлэв.

АНУ

АНУ болон Хятадын худалдааны хэлэлцээрээс хэд хэдэн зүйл тодорхой болоод байна. Ирэх долоо хоногт АНУ-ын инфляцийн талаарх мэдээллийг Мичиганы их сургуулиас тайлагнана.

Ази

АНУ, Хятадын худалдааны яриа хэлэлцээний нөлөөгөөр Азид, тэр дундаа Өмнөд Солонгос дахь хөдөлмөр эрхлэлийн мэдээлэл, Японы машины хэрэгслийн үйлдвэрлэлийн өсөлт, Тайваний экспорт зэрэгт ямар үр дүн үзүүлэх нь чухал сэдэв болоод байгаа.

Ж.ЦОГЗОЛМАА 
ЗУУНЫ МЭДЭЭ
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан