Жо Байден Польшид айлчилна

Жо Байден Польшид айлчилна

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хоёрдугаар сарын 20-22-нд Польш улсад айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Анжей Дуда болон НАТО-гийн зүүн жигүүрийн есөн орон болох “Бухарестийн ес”-ийн удирдагчидтай уулзана. Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, Ж.Байден Польшийн Ерөнхийлөгчтэй хоёр талын хамтын ажиллагааны асуудлууд мөн Украиныг дэмжих хамтын хүчин чармайлтын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Хоёрдугаар сарын 21-нд тэрбээр ОХУ Украин руу довтолсноос хойш нэг жил өнгөрч байгаад зориулж үг хэлнэ. АНУ-ын Ерөнхийлөгч үг хэлэх үеэрээ "Украиныг дэмжихэд олон улсын хамтын нийгэмлэгийн шийдэмгий байдал, эв нэгдэл чухал болохыг онцлон тэмдэглэнэ. Ерөнхийлөгч мөн АНУ-аас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх талаар Украинд “дохио илгээнэ"" гэж Цагаан ордон мэдээлжээ. 
 
Энэ үеэр Варшавт Болгар, Чех, Эстони, Унгар, Латви, Литва, Польш, Румын болон Словак улс багтдаг “Бухарестийн ес”-ийн дээд хэмжээний уулзалт болно. Айлчлалынхаа үеэр Ж.Байден эдгээр улсын удирдагчидтай уулзана. 
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден хамгийн сүүлд өнгөрсөн оны гуравдугаар сард Польшид айлчилсан юм. 
Польш бол НАТО дахь АНУ-ын холбоотнуудын нэг билээ. Одоогоор тус улсад Америкийн олон мянган цэрэг байрлаж байгаа бөгөөд Украины цэргүүдийг сургаж байгаа юм. Тус улс нь мөн барууны орнуудын зэвсгийг Украинд нийлүүлэх төв болоод байгаа юм.  
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан