Энтони Блинкен ирэх сард Бээжинд айлчилна

Энтони Блинкен ирэх сард Бээжинд айлчилна

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хоёрдугаар сарын 5-6-нд Бээжинд айлчилж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай уулзана гэж “Politico” сонин эх сурвалжуудаасаа эш татан даваа гарагт мэдээлжээ.  Эх сурвалжуудын хэлснээр, Төрийн департаментын тэргүүн БНХАУ-д айлчлах үеэрээ Украины мөргөлдөөн, Бээжингийн цөмийн зэвсэг, мансууруулах бодисын наймаатай хамтран тэмцэх, мөн Хятадад хоригдож буй америкчуудыг эх оронд нь буцаах боломжийн талаар хэлэлцэх аж. Тэрбээр мөн өнгөрсөн оны наймдугаар сард тухайн үед АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргын албыг хашиж байсан Нэнси Пелосиг Тайваньд айлчилсны дараа царцаасан цэргийн салбарын хамтын ажиллагааг сэргээх асуудлыг хөндөх төлөвтэй байна. 

 

АНУ-ын Төрийн департамент болон Вашингтон хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яам дээрх мэдээлэлд одоогоор тайлбар өгөөгүй байна.  БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар өнгөрсөн оны 11 дүгээр сард Индонезод болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Э.Блинкений Хятадад хийх айлчлалыг 2023 оны эхээр зохион байгуулахаар тохиролцсон юм.  Үүний сацуу “The Wall Street Journal” сонинд мэдээлснээр, АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй Швейцарын Цюрих хотод лхагва гарагт уулзах аж. Н.Пелосигийн айлчлалаас болж үүссэн хямралт нөхцөл байдлын дараа АНУ, Хятадын өндөр албан тушаалтнууд зөвлөлдөх уулзалтуудаа саяхнаас сэргээснийг тус сонинд онцолжээ. 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан