Хятадын үйлчилгээний салбарын нөхцөл байдал ямар байна вэ?

Хятадын үйлчилгээний салбарын нөхцөл байдал ямар байна вэ?

 

Өчигдөр буюу 1-р сарын 30-нд Хятадын Худалдааны Яамнаас үйлчилгээний салбарын тоо баримтыг дэлгэжээ. Үүнээс харвал 2022 онд Хятадын үйлчилгээний салбар тогтвортой өсөлтөө хадгалсан байна. Үйлчилгээний салбарын импорт экспортын хэмжээ 5 их наяд 980 тэрбум 190 сая юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 12.9 хувь өсчээ. Үүнийг дотор нь задалж үзвэл экспорт 2 их наяд 852 тэрбум 240 сая юаньд хүрч 12.1 хувь өссөн байна. Харин импорт 3 их наяд 127 тэрбум 95 сая юань болж, 13.5 хувиар нэмэгджээ.
Мөн  мэдлэг шингэсэн үйлчилгээний салбар өсөлтөө тогтвортой хадгалсан байна. Энэ чиглэлийн импорт экспортын хэмжээ 2022 онд 2 их наяд 506 тэрбум 850 сая юаньд хүрч, 7.8 хувиар нэмэгдэв. Экспорт нь 1 их наяд 416 тэрбум болж 12.2 хувь өсчээ. Өсөлттэй салбаруудад оюуны өмчийн төлбөр, харилцаа холбоо, мэдээллийн үйлчилгээ орж байна. Уг салбарын  импорт 1 их наяд 90 тэрбум 770 сая болж 2.6 хувь нэмэгдлээ. Мөн даатгалын салбар өсөлтөө хадгалж 35.8 хувьд хүрсэн байна.
 
Г.Бямба
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан