Аж үйлдвэр, мэдээллийн яамнаас энэ сарын 24-ний өдөр “Энэ оны эхний арван сард Хятадын программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбарын үйл ажиллагаа тогтвортой сайжирч, программ хангамжийн бизнесийн орлого 8 их наяд 421 тэрбум 400 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.0 хувиар өссөн үзүүлэлт боллоо” хэмээн мэдээллээ.
Программ хангамжийн бизнест орлогын өсөлтийн хурд бага зэрэг анзаарагдсан бөгөөд нийт ашгийн өсөлт сайжирчээ. Оны эхний арван сард тус салбарын нийт ашиг өнгөрсөн оны мөн үеэс 4.5 хувиар нэмэгдсэн байна.
Мэдээллийн технологийн үйлчилгээний орлого хурдацтай өссөөр байгаа нь онцлог бөгөөд оны эхний арван сард тус салбарын орлого 5 их наяд 458 тэрбум 300 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс үүлэн тооцоолол, их өгөгдлийн үйлчилгээний нийт орлого 823.4 тэрбум юань байжээ.
Эх сурвалж: Синьхуа агентлаг