Эрчим хүчний системийн оргил ачаалал урьд шөнийн байдлаар 1369 МВт хүрчээ. Тодруулбал, эрчим хүчний системийн 2023.01.29-ны өдрийн оргил ачаалал 19:00 цагт 1369 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 51 МВт-аар, импорт 101 МВт-аар өссөн байна. Тиймээс нийтийн болон хувийн орон сууцандаа дулааны хэмжүүр тавих нь эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чухал нөхцөл юм. Дулааны хэмжүүрийг өрөөний температур тохируулагч хэрэгслийн хамт тавьснаар халаалтад зарцуулах дулааны эрчим хүчийг 15-20 хувь орчим хэмнэж болно.Иймд үр ашигтай хэрэглээг сонгож эрчим хүчээ хэмнэхийг Эрчим хүчний зохицуулах хорооноос уриаллаа.