Эдийн засаг хямраад удаж байна. Ингэж хямарсны буруутан нь хэн юм бол? Асуултын хариуг нэг их холоос, гаднаасхайх шаардлагагүй. Хэн ч бидэнд дайсагнаагүй. Бидний дайсан бол ердөө л бид өөрсдөө. Бид гайхмаар эх оронч. Цээжээ дэлдээд босоход минь соёлт ертөнцийнхөн гайхан хардаг тийм сүртэй эх орончид. Цөөхөн үндэстний гэм байх, хэт хардамтгай зангаасаа бас салж чаддаггүй. Дээр нь бодит ахуй, сэтгэлгээ мааньядуу буурай. Үүнээсээ болж эдийн засгаа хорлосон, унагасан.“Бурхан минь биднийг дээрэмдэж байна, луйвардчихлаа, бид тэднээс арай бага аваад байна” гэж дуу алдацгаадагминь янзаараа. Бирдийн нүдэнд далай харам гэдгийн үлгэр санагдаад байдаг юм.
Бид өөрсдөдөө л дайсагнаж байгаа биш хоёр хөрш маань яагаа ч үгүй. Ямартаа л Хятадын дарга манайд ирээд буцахдаа та нар минь хөгжөөч гэж захиад буцахав дээ. АНУ, Япон, Солонгос гээд бүгд л “Та нар хөгжөөд өгөөч ээ. Хөгжихөд чинь ингэж хамтаръя” гэж байна.
Азаар гэх үү, цаг үеийнх нь тохироо таарсных уу сүүлийн үед гэгээтэй мэдээ их сонстох боллоо.Ази, Европыг холбосон хурдны замын бүтээн байгуулалт амжилттай өрнөх суурь тавигдлаа. Оюу толгой шуудрах тийшээгээ хандчихлаа. Эгийн голын станцыг явуулах нь тодорхой болчихсон. Таван толгойн асуудал УИХ дээр байна. Монгол нүүрсийг үнэ цэнтэй байлгая гэвэл энэ том ордыг зөв менежмэнтээр хөдөлгөхөөс аргагүй. Тэгэхээр Таван толгой ямар ч байсан хөдөлнө гэсэн үг. Таван толгойн цахилгаан станц, төмөр зам гэж ирээд яривал өөдрөг мэдээ өчнөөн.
Энэ том төслүүдийг хөдөлгөж байж л улсаа улс шиг хөгжүүлэх боломж нээгдэнэ. Эх оронч дүр эсгэж, хардаж сэрдэхгүйгээр уужуу, гүндүүгүй загнаж нэгэнт эхэлсэн төслүүдээ хэрэгжүүлэх цаг нь ирчихжээ, та минь.Уужуу гэснээс талын монголчууд хэзээнээсээ уужуу байсан эсэх нь ч яг нарийндаа эргэлзээтэй. Хувьсгалын өмнөхөн нэг орос нөхөр судалгаа хийгээд “Энэ монгол эрчүүд чинь өдөрт хоёрхон цаг л ажилладаг юм байна” хэмээн дуу алдсан гэдэг.Мань эр малаа харсан болоод гэртээ хэвтдэг эрчүүдийн яг ажилладаг цагийг тооцож үзсэн хэрэг. Иймүед хүн уужуу байхгүй гээд яахав. Тэгэхээр суурин амьдралын давчуу хэмнэлд ороод ирэхээр төрөлх чанар маань сэдэрсэн байж таарах нь. Хардаж сэрдэж, өөдөө яваа нэгнээ уруу нь татаж, дажгүй бодлогоор улсаа хөгжүүлэх гэснээ дарж, буруутгаж, өөр зуураа эв эвдэрчявсан агшин Монголынтүүхийн шарласан хуудсыг сөхөөд харахаар тоймгүй. Ингээд бодохоорбидлав л төрөлхийн уужуу улс биш шиг санагддаг.Жинхэнэдээ тэвдүү, яаруу, сандруу үндэстэн ч гэлээ яг энэ үед хөгжил авчрах том төслүүддээ уужуу тайван, гүндүүгүй, хүлээцтэй хандаж урагшлахад нь дэм болмоор байна даа.