НАТО-ийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар Румынд эхэлсэн ээлжит уулзалтын эхний өдөр Украины эрчим хүчний дэд бүтцийг сэргээн босгоход зориулсан тусламжийн хүрээнд цахилгаан үүсгүүр, түлш нийлүүлэх тохиролцоонд хүрчээ. Талууд Украины амин чухал дэд бүтцийг сэргээн босгох, Украины ард иргэдийг пуужингийн цохилтоос хамгаалахаар тохиролцсон байна. Үүнтэй зэрэгцэн НАТО-ийын тэргүүн Йенс Столтенберг эвслийн цэргийн командлал шаардлагатай тохиолдолд зүүн жигүүртээ нэмэлт хүч байршуулах боломжтой гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, НАТО-д холбоотон орнуудаа хамгаалах төлөвлөгөө бий. Өдгөө зүүн жигүүрт НАТО-ийн командлалд 40 мянган цэрэг, агаарын болон тэнгисийн хүчин бий гэж тодруулжээ. Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Хебештрайтын мэдээлснээр, тус улс Украины эрчим хүчний дэд бүтцийн сэргээн босголтод зориулж 56 сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлсэн ба 350 цахилгаан үүсгүүр олгохоор төлөвлөж байна.