Жиргээ: 1.5 тэрбум долларын луйврын эзэд баригдана


Хуулийн байгууллагынхан нүүрсний хулгайтай холбоотой томоохон хэргийг шалгаж эхэлсэн. Энэ хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Тэгвэл нүүрсний хулгайтай холбоотой асуудалд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр албан ёсны цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Гурилын хулгайч баригдаг гэдэгтэй адил нүүрсний хулгайч нар баригдана. 3.0 сая тн нүүрс,нүүрсний тээвэр дагасан 1.5 тэрбум доллорын луйврын асуудал яригдаж байна. Маш том хулгай. Монголд төр, засаг хууль хяналтынхан байна уу гэж заримдаа эргэлзэхэд хүрч байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан