Тавантолгойн уурхайгаас нүүрс ачиж эхэллээ


Тавантолгойн уурхайгаас нүүрс ачиж эхэлсэн талаар “Гашуунсухайт авто зам” ХХК мэдээллээ. XI сар гарснаас хойш эрс буураад байсан нүүрсний гарц эргэн сэргэж, лхагва гарагийн байдлаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтоор нүүрсний 563 машин экспорт хийсэн байна.
XI сарын 9-нд БНХАУ-ын тал Ганцмод боомт дээр ухаалаг систем нэвтрүүлэх ажлаа эхэлснээс хойш татан авалтаа эрс бууруулсан. Нүүрсний тээврийн жолооч нарыг бүртгэлжүүлэх ажил үргэлжилж, XII сарын эхээр дуусна гэж мэдээлсэн талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онцолсон.
Ингэснээр өдөрт 1000 гаруй машин боомтоор нэвтрэх боломж бүрдэх аж. Одоогоор Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт ойролцоогоор 1100 гаруй автомашин нүүрс тээвэрлэн гарч байна.
Гашуунсухайт-Ганцмод боомт дээр ачаалал, дарааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн долоо хоногт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн уртын урт тээврийг зогсоох шийдвэрийг зг гаргасан. Харин "Шороон зам дээр үүссэн дараалал өчигдөр арилсан" гэдгийг Гашуунсухайт авто зам ХХК мэдээллээ. Монгол Улс ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа юм.
Т.Элисаскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан