Ипотекийн 8%-ийн хүүтэй зээл авсан иргэдийнхийг 6 хувь руу оруулах асуудлыг удахгүй шийдвэрлэнэ


УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. 
УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Үндэсний мөнгөн тэмдэгтийн чанар үнэлэмжийг яагаад хадгалж чадахгүй байна вэ? Ам.долларын эсрэг төгрөгийн ханш цаг минутаар суларч байгаа. Өнөөдрийн байдлаар 18 хувиар сулраад байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал ба хөрөнгийн дансны алдагдлын асуудал бас бий. 
Олон жил үргэлжилсэн төлбөрийн тэнцлийн алдагдал, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтээс үүссэн ханшийн өсөлт бий болж байгаа. Энэхүү алдагдлыг хэн хариуцаж хэзээ эзэнтэй болох вэ?
Энэ оны зургаан сарын байдлаар 110 орчим мянган иргэнд ипотекийн зээл олгосон. Нийт санхүүжилт нь 6.5 их наяд. Хүү буулгах, урьдчилгаа төлбөрийг багасгах асуудал яригдаж байгаа. Засгийн газраар удахгүй оруулж шийдвэрлүүлнэ. 
Найман хувийн хүүгээр ипотекийн зээл авсан иргэдийнхийг зургаан хувь руу оруулах бүрэн боломжтой гэдэг тооцоолол гарсан" гэлээ. 
Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төлбөрийн тэнцэлтэй холбоотой нэгж байгуулагдсан. Урсгал болон худалдааны тэнцэл дээр байгаа алдагдлыг хэрхэн бууруулах талаар бодлогын арга хэмжээ авах байх. Хэдийгээр худалдааны тэнцэл ашигтай гэж харагдаж байгаа боловч жинхэнэ худалдааны тэнцэл 117 сая ам.долларын л ашигтай байна.
Манай экспортын 94 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Экспортын орлогоо нэмэгдүүлж чадвал худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарна" гэв. 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан