Арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэллээ. Гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор ийнхүү хүүг 2 нэгжээр буулгаснаар 1 сая төгрөгийн орлоготой өрхүүд уг зээлд хамрагдах боломжтой болж байгаа аж.
Зургаан хувийн хүүтэй зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн журмын дагуу олгоно. 8 хувийн хүүтэй зээлтэй иргэдийн зээлийн хүүг бууруулахгүй.