“Монгол Улсын Архивын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Төрийн архивын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны протокол”-д Монгол Улсын Архивын ерөнхий газрыг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, БНТУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Төрийн архивын ерөнхий газрын дарга Угур Унал нар 9 дүгээр сарын 29-ний өдөр Анкара хотноо гарын үсэг зурав.
Энэхүү баримт бичгийг байгуулснаар архивын сан хөмрөгөө баяжуулах судалгаа, шинжилгээний ажил зохион байгуулах, цахим болон орчин үеийн дэвшилтэт технологи, сэргээн засварлалт зэрэг асуудлаар харилцан туршлага судлах боломж нээгдэж байна.