Ерөнхийлөгч БНХАУ-аас юутай ирэв?

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ дахь Төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын үр дүнгийн талаар олон улсын судлаачид янз бүрийн байр суурьтай байна. Ямартай ч айлчлалын үеэр хэд хэдэн гэрээ төсөлд гарын үсэг зурж баталгаажуулав. Тэднээс онцлон хүргэж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Монгол Улсын “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай хамтын ажиллагааны төлөвлөгөөнд, ХХААХҮ-ийн сайд  Ч.Улаан, БНХАУ-ын Худалдааны сайд Жунь Шань нар Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.
Мөн Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээнд гарын үсэг зуржээ. Түүнчлэн Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, 2019-2022 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Хятадын Төмөр замын ерөнхий компани хоорондын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээлэл солилцох тухай хэлэлцээр, Монгол Улсад “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр, Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай хэлэлцээр, “Гангар инвест ХХК” болон БНХАУ-ын “СAMC Инженеринг Чайна” ХХК хоорондын “Шинэ амгалан хорооллын төсөл” хэрэгжүүлэх гэрээ болон санамж бичигт гарын үзэг зурж, айлчлалын үеэр баталгаажуулжээ.

Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан