Улаанбаатар–Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км авто замын 24 км-ээс 24.5 км-ийн хоорондох авто замын зорчих хэсгийн хоёр эгнээг энэ сарын 17-ноос аравдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж засварлахаар болжээ.
Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөн зохион байгуулалтын схемийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулж зорчихыг хүсье гэж Зам тээвэр хөгжлийн төвөөс анхаарууллаа.