Б.Мөнхбаясгалан: Хүчээ нэгтгэсэн хулгайчуудаас шудрага ёс нэхэх үү!!!


Үндсэн хуулийн цэцийг та нар Үндсэн хуулийн манаач гэж бодсоор л байна уу. Андуурч дээ, тэд бол МАН- ын Удирдах зөвлөлийн боолууд шүү дээ. 2021 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн шийдвэрийг гаргаж өрсөлдөгчгүй сонгууль болгон Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгоход Цэц хэмээх энэ хэдэн боолууд хүчин зүтгсэн билээ. Одоо МАН дан дээлгүй сайд нараа хусахын тулд мөнөөхөн Үндсэн хуулийн цэц нэртэй боолуудаа дахин ашиглав. Уг нь Үндсэн хуулийн 39 р зүйлийн 1 рт "Засгийн газар Ерөнхий сайд гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд 4 өөс илүү гишүүд УИХ ын гишүүний албан тушаалыг хавсарч гүйцэтгэж болно" гэсэн заалт бий. Үүнийг 2019 оны ҮХНӨ өөр баталсан юм. Гэтэл Оюун- Эрдэнийн засагт ажиллаж байгаа дан дээлтэй шахаасны сайдуудаа хусч оронд нь УИХ -ын гишүүн, давхар дээлтэй сайд тавихын тулд УИХ дахь өөрсдийн тоглоомын банди болсон Доржхандаар Цэцэд гомдол мэдүүлэн ил заалтыг уландаа гишгэв. Хэрэв Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол ард түмнээс санал аваад хэлэлцүүлэг зохиогоод парамент болон парламентад суудалгүй намуудтай харилцан зөвшилцсөний эцэст УИХ аар батлаж улмаар Ерөнхийлөгч ёсчлон гарын үсэг зурснаар сая Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт орлоо гэх ёстой. Гэвч МАН яг л нөгөө Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд оруулах эрхийг нь хаасан шигээ өнөөдөр Үндсэн хуулиндаа дахин хутга дүрлээ. Нэгэнт 2020 онд хүчээ нэгтгээд гараад ирсэн хулгайчуудаас одоо бид юуных нь шудрага ёсыг нэхэх билээ. Энэ бол бидний сонголтын л үр дүн. Одоо Засгийн газарт Сү.Батболд болон Увсын фракцийн төлөөлөл гарч ирнэ. Шудрага ёс ярьж сонгогдсон Хүрэлсүх нар аль хэдийнэ Сү.Батболд болон Увсын фракцитай нэгдчихсэн явна. За ийм л байна.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан