С.Мөнхчулуун: Үндэслэлгүйгээр зээлийн шимтгэл авсан банкуудаас иргэд мөнгөө буцаан авах боломжтой

С.Мөнхчулуун: Үндэслэлгүйгээр зээлийн шимтгэл авсан банкуудаас иргэд мөнгөө буцаан авах боломжтой

 

Арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо 0.5-1 хувийн шимтгэл тооцож авдаг. Гэтэл энэхүү шимтгэлийг үндэслэлгүйгээр авч, хууль зөрчиж байсныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн хяналт шалгалтаар тогтоожээ. Улмаар ШӨХТГ-аас 9 банкинд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулж, 30 хоногийн хугацаатай албан даалгавар хүргүүлээд байгаа юм.

ШӨХТГ хяналт шалгалтыг анх бүх төрлийн зээл дээр авч буй 1 хувийн шимтгэлийн хүрээнд эхлүүлсэн боловч зөрчлийн хэрэг нээх шаардлага үүссэн учраас тодорхой хугацаандаа багтаж гүйцэтгэхийн тулд шалгалтын хүрээг хумьж ипотекийн зээл гэсэн нэг ангилал дээр ажиллажээ. Гэхдээ цаашид бүх төрлийн зээлийн шимтгэлийг үндэслэлтэй тогтоо гэдэг шаардлагыг тавьж ажиллах юм. Банкууд зээлийн шимтгэлийн хэмжээгээ тогтоохдоо үндэслэлээ ил тод нээлттэй мэдээлэх үүрэг хүлээдэг байна. Одоогоор дээрх банкуудаас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй учраас иргэд шимтгэл төлөх шаардлагагүй гэлээ.

Мөн тухайн банкуудад өмнө нь үндэслэлгүйгээр шимтгэл төлж зээл авсан иргэд мөнгөө буцааж авах боломжтой гэдгийг ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун хэлж байна. Гэхдээ банкуудын зүгээс ШӨХТГ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм байна. Тэгэхээр энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн үед буюу тухайн банк ШӨХТГ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд иргэн зээл авсан банкиндаа хүсэлт гаргаад мөнгөө авах боломжтой болох юм байна.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан