БНСУ-аас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 3,541 иргэний нэрийг дарааллаар нь нийтэд мэдээллээ


Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2020 оны долдугаар сарын 21-ний өдрийн байдлаар 3,541 иргэний өргөдлийг хүлээн авжээ.
Өргөдөл гаргасан иргэдийн 195 буюу 5 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 600 буюу 17 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 103 буюу 3 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 180 буюу 5 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 37 буюу 1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 2,426 буюу 68 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.
 
Тус ЭСЯ-ны Консулын хэлтэс нь иргэдийн цагийг хэмнэх, бүртгэлийн оновчтой арга хэлбэрийг сонгох үүднээс тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр авч байгаа юм.
ЭСЯ-наас гаргасан “нутаг буцах өргөдөл гаргасан иргэдийн жагсаалт”-д Таны нэр бүртгэгдсэн, мөн анхны өргөдөлд дурдсан шалтгаан, нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа тохиолдолд иргэд ДАВТАН өргөдөл ирүүлэх шаардлагагүй.
БНСУ-аас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн монгол иргэдийн нэрсийг энд дарж харах боломжтой.Консулын хэлтэс нь дээрх иргэдийн өргөдлийг шалтгаан, он цагийн дарааллын дагуу жагсаасан ба иргэнтэй тухайн үед тэмдэглүүлсэн утсаар нь холбоо барьж мэдээллийг нягтлан ажиллаж байна. Зарим иргэдийн бүртгүүлсэн холбоо барих утасны дугаар өөрчлөгдсөн, холбогдохгүй байх зэрэг шалтгаанаар холбогдоогүй иргэд Консулын хэлтэстэй эргэн холбогдож мэдээллээ нягтлуулах боломжтой.
Өргөдлийн жагсаалтын дарааллаар тусгай үүргийн нислэгт хамрагдаж байгаа боловч өөрийн хүсэлтээр явахаас татгалзаж байгаа иргэдийг жагсаалтаас хасах болохыг анхаарна уу.
Иргэдийн нутаг буцах өргөдлийг ЭСЯ долоо хоног бүр УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэгт хүргүүлж байгаа болно.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан