Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх уртын тээврийг IV/01-нээс эхлүүлнэ

Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх уртын тээврийг IV/01-нээс эхлүүлнэ

 

Цар тахал, хил гаалийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт хязгаарлагдмал байна. Компаниуд экспортоо хийж чадахгүй байгаатай зэрэгцэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу олборлолтоос харьцангуй өндөр татвар авснаар зарим компани нүүрсний олборлолтоо зогсоожээ.

Мөн өнгөрсөн онд Цагаан хадад 12 сая тонн нүүрс овоороод байсан бол одоогоор 5.4 сая тонн нүүрс үлдээд байна. Тиймээс АМНАТ төдийлөн төвлөрөхгүй байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн өгсөн мэдээллээр 280 тэрбум орчим төгрөгийг банкнуудаас зээлж, төсөвт төвлөрүүлэхээр байгаа аж. Тиймээс дөрөвдүгээр сарын нэгнээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлолт, ачилтыг эхлүүлэх шийдвэр гаргаад байна. Өөрөөр хэлбэл Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх уртын тээврийг эхлүүлэхээр болжээ.

 

Цаашид Цагаанд хадад нүүрс овооруулахгүй байхын тулд экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Сангийн сайд онцолж байна. Экспортоос гадна хайгуулын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт аж үйлдвэрийн сэргэлт хэлэлцүүлгийн үеэр энэ онд 350-400 лиценз олгоно гэж мэдэгдсэн юм. Сүүлийн таван жилийн хугацаанд хайгуулын нийт 250 талбайд тусгай зөвшөөрөл олгосон байна. Хайгуулын салбарын хөрөнгө оруулалт эрс багасаад байгаа аж. Энэ онд Уул уурхайн бүтээгдэхүүний бирж, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмыг батлуулахаар ажиллаж байгаагаа УУХҮ-ийн сайд мэдэгдэв.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан