ГИШҮҮДЭЭ, ТӨРИЙН ОРДНЫГ ЧӨЛӨӨЛӨӨД ӨГ


Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгсөн. Ардчилсан намын тардагт нь тулгасан эдийн засгийг сэргээж, ард түмний аж амьдралыг өөд татаасай гэсэн итгэлээр МАН-д ингэж итгэл хүлээлгэсэн хэрэг. Гэтэл МАН төрийн толгойд гарчхаад ард түмнээр он дамжин тохуурхаж байна. Ард түмэн харах нүд, сонсох чихтэй гэдгийг тэд мартаж. Бүх л бүтэн Төрийн яам нь толгойлох хүнгүй байхад бүтэн сар Төрийг гацааж бойкот хийгээд сууж байгааг чинь дахин харах хүсэл алга. Ж.Мөнхбатын байна уу хэнийх нь байна аль нэгнийх нь бланкан дээр УИХ-ыг тараах гарын үсгээ зураад, тарж үз. Монголын төр та 75-аар дутна гэвэл үлгэр шүү. Гай болохоор зай бол.

Нэг талд УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс “Би хууль ёсны дагуу УИХ-д даргын албан тушаалд нэр дэвшиж сонгогдсон. Миний хувьд хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй” гэх байр суурийг илэрхийлж хуулийн таван заалтаар нөмөр хийн, суудалдаа “шигдсээр” байна. Харин нөгөө талд түүнийг "60 тэрбум"-ын асуудлаас үүдэн огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх гишүүд. Төрийн гацаа бол ердөө л энэ. Гэтэл МАН энэ иймхэн асуудлыг өмнө хүчин мөхөстөж, парламентыг түүхийг хараар бичиж байна. Нэгэнт эв зүй, учир начраа олж чадахгүйгээс хойш эрхэм гишүүдээ тараад өг.  Та бүхэн төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй болчихлоо.  
УИХ тарвал дараагийн Их хурал тангараг өргөх хүртэл хугацаанд Ерөнхийлөгч улс орныг удирдана. Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд онц байдал зарлагдаж, Монгол улс ерөнхийлөгчийн бүрэн захиргаанд орно 
Парламент бол ард иргэд өөрсдийгөө төлөөлөн эрх ашгаа даатгаж сонгосон итгэмжит төлөөлөгчдийн байгууллага. Бүх нийтийн хяналтад байдаг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага юм. Гэтэл сүүлийн нэг сарын хугацаанд хууль тогтоож, төрийн эрх барих нь байтугайг тэд мартаж.  УИХ-ын гишүүд иргэдийн өмнө хариуцлага хүлээж сонгогдсон. Нэгэнт хариуцлагаа умартсан учраас бүх эрх мэдлээ Ерөнхийлөгчид өгөөд тарж үз. Тодруулбал, УИХ тарвал дараагийн Их хурал тангараг өргөх хүртэл хугацаанд Ерөнхийлөгч улс орныг удирдана. Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд онц байдал зарлагдаж, Монгол улс ерөнхийлөгчийн бүрэн захиргаанд орно гэсэн үг л дээ. Иймээс МАН-ынхан үнэмлэхүй олонх нэгдэж, нягтарч ажиллаж чадахгүй байна. Иймээс Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчид бүх эрх мэдлээ үлдээгээд тарцгааж үз. Тавьтаргүй хэдэн гишүүдийн тоглодог тоглоом төр биш. Тиймээс эрхэм гишүүдээ Төрийн ордныг чөлөөлнө үү!!!
 П.ГОО
Оллоо.мн
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан