Хагас тэрбум орчим криптовалют хулгайлсан этгээд хулгайлсан хөрөнгөө буцаажээ

Криптовалют хулгайлсан этгээдийг шүүхэд өгөх ба Poly Network платформоос мөнгө алдагдсан талаар мягмар гаригт (2021.08.09) зарласан боловч хагас тэрбум орчим хулгайлсан хакер хөрөнгийг баасан гариг гэхэд буцаажээ.
“Аль ч улсын хууль хяналтын байгууллага тус асуудлыг ноцтой эдийн засгийн гэмт хэрэгт тооцож эрэн сурвалжлах болно. Цаашид гүйлгээ хийх нь ухаангүй зүйл болох болно” хэмээн хакерт хандан гаргасан тус платформын мэдэгдэлд дурджээ.
Хэргийг үйлдэгч мэдэгдэлд хариу үйлдэл үзүүлж хөрөнгийг буцааж эхэлсэн байна. “Одоогийн байдлаар 4.772.297.675 -ыг эргүүлэн хүлээн аваад байна” хэмээн тус компани твиттерт мэдэгджээ.
Poly Network платформ нь нэг түвшинт орчны олон төрлийн блокчейн сүлжээний хэрэглэгчид токен солилцох боломжийг олгодог криптовалют солилцооны платформ ба төвлөрсөн бус санхүүжилт эсхүл DeFi гэдэг.
Блокчейны аюулгүй байдлын SlowMist компанийн үзэж байгаагаар хакер нь Poly Network платформоос 3 төрлийн хаяг руу 610 сая ам.долларыг шилжүүлсэн байна.
Poly Network платформын дотоод хяналт шалгалтаар тус платформын смарт-гэрээ дуудлагын эмзэг байдлыг хакер ашигласныг тогтоожээ. Смарт-Гэрээ гэдэг нь блокчейн сүлжээний программ хангамжид ашигладаг программын скриптууд юм. Блокчейн гэдэг нь ихэнх криптовалютын суурьт ашиглаж буй технологи ба компьютерүүдийн сүлжээний блокуудын жагсаал дахь транзакцийг бүртгэдэг юм.
Төвлөрсөн бус санхүүгийн түүхэн дэх хамгийн том хакерийн үйлдэл хэмээн Poly Network мэдэгдсэн. Хулгайлагдсан хөрөнгө нь хамгийн багадаа 12 криптовалютад шилжүүлэгдсэн, тухайлбал, 273 сая долларын  Ethereum токен, 253 сая Binance Smart Chain токен болон 85 сая Polygon ам.долларын токен зэрэг юм.
SlowMist компани нь хакерын цахим шуудангийн хаяг, IP хаяг, цахим төхөөрөмжийн “хурууны хээ”-г тогтоожээ. Хөрөнгийг буцаахдаа хакерын дайсан мэдээлэл болон блокчейн дата мэдээллээр хакер тус үйлдлийг мөнгө угаах зорилгоор бус харин “зугаацах” зорилгоор үйлдсэн байна.
Хакерийн хулгайлсан хөрөнгөө шилжүүлсэн блокчейнуудыг хар жагсаалтад оруулах талаар Poly Network платформоос бусад криптовалютын арилжааны биржүүд болон криптовалют гаргагч нарыг уриалсан. Долларыг биткойнтой холбодогтой ижил фиат мөнгөн дэвсгэртийг холбодог Tether гэх криптовалют нь Poly Network платформын Tethers-ийн 33 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг царцаажээ.
“Аюулгүй ажиллагааг хангах бүхий л үйл ажиллагааг бид идэвхтэй хамтран зохицуулж, бие биедээ туслах болно. Ямар нэгэн баталгаа байхгүй. Бид хийж чадах бүхнээ хийх болно” хэмээн криптовалютын томоохон арилжааны зах болох Binance компанийн ерөнхий захирал Чангпэнг Зао мэдэгдэв.
Эх сурвалж: occrp.org
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан