Д.Сумъяабазар: Өнөөдрөөс ресторан, зоогийн газрууд хоёр тундаа хамрагдаад 14 хоночихсон хүмүүст үйлчилж болно



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын ресторан зоогийн газрын холбоо ГҮТББ-ын удирдлагууд, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагуудтай өчигдөр шуурхай уулзалт хийсэн юм.Тэрбээр уулзалтын үеэр “Бид зорилтот бүлгээ 100 хувь вакцинжуулсан. Ресторан, зоогийн газар, кафе зэрэг үйлчилгээ эрхэлж буй хүмүүс дэглэмээ бариад, хариуцлагын гэрээн дээр гарын үсэг зурж, хоёр тундаа хамрагдаад 14 хоночихсон хүмүүст үйлчилж болно. Би бямба гаригийн 12:00 цагт Соёлын төв өргөөнд ресторан, зоогийн газар, кофе шопуудын төлөөллүүдтэй уулзана. Халдвар хамгааллын дэглэм сайтар баримталж, иргэдтэй ярилцаад хариуцлагын гэрээ байгуулъя. Хамгийн гол нь дээрх газрууд хоёр тундаа хамрагдаад 14 хоног хоночихсон иргэдэд үйлчилэх ёстой. Мөн ширээ хоорондын зайгаа баримталж, үйлчлүүлэгчдэд хязгаар тогтоохгүй байхад анхаарах нь зүйтэй. Дараагийн удаа фитнесс, бялдаржуулах төвүүдтэй тус гэрээг байгуулж, үйл ажиллагааг нээнэ” гэлээ.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан