Сурагчдыг зоогийн газрын дээврийн хөндийд хичээллүүлж байжээ

Баянзүрх дүүргийн I хороонд байрлах “Билгүүн номч” дунд сургууль зориулалтын байргүй, “Днепр стейк хаус” зоогийн газрын хоёрдугаар давхар болон дээврийн хөндийд үйл ажиллагаагаа явуулж байсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлжээ. Тус сургууль нь 1-12 дугаар ангид элсэлт авдаг гэнэ. Гэтэл сургалтын төлөвлөгөөгөө нийслэлийн Боловсролын газраар батлуулаагүй, стандартын дагуу хичээлийн хуваарь боловсруулаагүй байсан аж. Түүнчлэн бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийн стандартыг зөрчиж, “Днепр стейк хаус” зоогийн газарт сурагчдын хоолыг өгдөг байжээ.
Дээрх сургуулийн бага ангийн сургалтын төлбөр нь 2.5 сая төгрөгөөс эхэлдэг бөгөөд бүтэн өдрөөр хичээллэдэг аж. Хяналтын байцаагчид тус сургуулийг үргэлжлүүлэн шалгаж буй гэнэ.

У.Тэргэл
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан