Л.Оюун-Эрдэнэ: Бид зогсохгүй, Эднийг өрөвдөөд болино гэж байхгүй

"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалын төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан бичгээ УИХ-ын даргад гардуулахаар Төрийн ордонд ороод байна. Шаардлагыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Х.Болорчулуун нарын долоон гишүүн гардуулахаар УИХ-ын даргын өрөөний гадаа очсон боловч УИХ-ын дарга хаалгаа тайлж өгсөнгүй. Тиймээс жагсагчид шаардлагаа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд хүлээлгэн өгсөн юм.
Ц.Цолмон “Шаардлагыг хүлээж авлаа. Монголын төрийн үйл ажиллагаа хуулийн дагуу явах ёстой. Албан ёсоор удахгүй хариу өгнө. УИХ-ын дарга яг одоогоор өрөөндөө алга байна. Гэхдээ ордон дотор ажилтай байгаа. Хаалга онгорхой байсан. Энд УИХ-ын даргатай хамт ажилладаг туслах, бие хамгаалагч нар болон цэргийн хүмүүс байгаа” гэсэн хариулт өгсөн юм. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын даргыг огцруулах асуудлыг бид бүх боломжит аргаар тавьж байна. Үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Э.Тэргэл
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан