"М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй бол чирч гаргана"

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийж байна. Энэ үеэр гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлллээ.
Тэд УИХ-ын 38 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа татгалзах өргөдлөө гаргахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.
Мөн "УИХ-ын даргатай уулзахад "та бүхний шаардлагад огцруулах гэсэн үг алга, УИХ-ын гишүүдийн олонхыг та бүхэн төлөөлөхгүй" гэж биднийг дорд үзсэн. Тиймээс бид УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж, өнөөдөр албан ёсоор өргөдлөө гаргалаа. Маргаашийн дотор огцрохгүй бол бид нийт иргэд, иргэний нийгмийн байгууллага хамтран жагсаал цуглаан хийж, тэмцэл хийнэ. Ард түмэнтэйгээ хамт ирээд МАНАН-гийн толгойлогчийг чирч гаргана. Гадаад улсад угаасаа хүчээр чирж гаргадаг юм билээ. Тэгж байж парламентийн дарга нь төвийг сахиж ажилладаг болсон жишээ байна. Бид өнөөдөр олуулаа болсон. Өнөөдөр утаа их байна үнэн, Валютын ханш чангарч, төгрөгийн ханш буурч байна үнэн. Иргэдийн орлого муудаж байна. Гэхдээ ийм байна гээд УИХ-ын даргыг хүлээн зөвшөөрвөл үүнээс дордоно. Гэнэт бүх зүйл сайхан болохгүй ч М.Энхболд даргыг огцорсны маргаашнаас эхлэн хонгилд гэрэл асна. УИХ-ын даргын, нэг хүний албан тушаал чухал юм уу, нийт Монгол улсын төрт ёсны эрх чухал уу. Өнөөдөр бүгд ёс зүйн хариуцлага хүлээж байна. Гэтэл их хурлын дарга надад хуулийн заалт гаргаж өг хэлж болохгүй" гэлээ. 
 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан