Унгар улс 18-аас дээш насны иргэдийнхээ 50.5 хувьд нь коронавирусний вакцины дор хаяж нэг тунг хийсэн Европын анхны улс болжээ. Энэ тухай Европын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн цахим хуудаст мэдээлсэн байна.Тус улсын насанд хүрсэн иргэдийн 25.8 хувь нь вакциндаа бүрэн хамрагджээ. Вакцинжуулалтын хурдаар Мальта жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсын хүн амын 47.1 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 25 хувь нь хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ. Вакцины эхний тунг хийлгэсэн үзүүлэлтээр Финланд(хүн амынх нь 34.8 хувь), бүрэн хамрагдсан үзүүлэлтээр Дани(14.4хувь)тус бүр Европын орнууд дундаа гуравдугаарт жагсаж байна. Харин Болгар, Латви улсууд сүүл мушгижээ. Болгарт эхний тунгаа 10.7 хувь нь, хоёр дахь тунгаа 3.8 хувь нь хийлгэсэн бол Латвид 13.9 хувь нь эхнийхийг, 2.5-хан хувь нь хоёр дахиа хийлгээд байгаа аж.
ЕХ-ны гишүүн бус европын орнууд дунд Исланд хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Тус улсад хүн амын 39 хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ.
Одоогоор Европын Холбооны орнууд хийгээд тус холбоонд багтдаггүй Норвег, Исланд, Лихтенштейний хүн амын нийт 30.4 хувь нь вакцины эхний тунг, 11.3 хувь нь хоёр дахь тунгаа хийлгээд байгаа аж. ЕХ-нд нийт 154.1 сая хүн коронавирусний вакцинд хамрагджээ.