Улсын хэмжээнд 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 99 тусгаарлан ажиглах байранд нийт 3794 иргэн байна. Үүнээс нийслэлд 25 тусгаарлан ажиглах байранд 2382 иргэн, орон нутагт 66 тусгаарлан ажиглах байранд 1412 иргэн байгаа юм.Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 314 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.