Найз залуутайгаа муудалцаад амиа хорлох гэж байсан эмэгтэйг буулгажээ

"Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжинд байшингийн дээвэр дээрээс хүн үсрэх гэж байна" гэсэн дуудлага энэ сарын 22-ны өдрийн 20:35 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 5 км замыг туулан 20:45 цагт очиж 1 дүгээр гудамжны 4 давхар нийтийн байрны дээврээс Баянзүрх дүүргийн иргэн Л /22 настай, эмэгтэй / нь найз залуутайгаа муудалцаж амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг 15 минут ажиллаж аварч буулгажээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан