Сурагчдын II улирлын амралтыг цуцалж, цахим үргэлжлэн орно

 
Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Л.Энх-Амгалан тушаал гаргаж, ерөнхий боловсролын сургуулийн II улирлын амралтыг цуцалжээ.Орон нутагт танхимын сургалтаар, нийслэлд теле хичээлийг үргэлжлүүлэн орно гэсэн үг.  Уг 2020-2021 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваариар бол 1-12 дугаар ангийн бүх сурагчид 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орох ёстой байв. Харин сайд энэ хуваарийг өөрчилжээ.Тэгвэл дээрх амралтын долоо хоногийг цуцалж,  теле болон цахим хичээлийг үргэлжлүүлэн оруулах тушаалыг Боловсол, шинулэх ухаан /БШУ/-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрөгч Баасан гаригт  /2021.03.19/гаргажээ.
Өөрөөр хэлбэл, орон нутагт танхимын хичээл эхлээд удаагүй учир дээрх амралтын долоо хоногт хичээллэнэ. Харин нийслэлд  теле, цахим  хичээлийг үргэлжлүүлэх аж.
Гуравдугаар улирлын хичээл танхимаар орох эсэх талаар БШУЯ-наас тодруулахад,  "Танхимын сургалтыг эхлүүлэх эсэх шийдвэрийг УОК гаргах учир уг шийвэрийг хүлээж байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.



скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан