УОК: Нийслэлийн ЕБС-ийн хичээл хэзээ эхлэх нь одоогоор ТОДОРХОЙГҮЙ байна

Улсын Онцгой комиссоос өнөөдөр /2021.03.03/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан ирэх тавдугаар сарын 01-нээс хилээ нээх шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан талаар мэдээллээ. 
Мөн тэрбээр "Хичээлийг хэсэгчилж буюу халдваргүй бүсэд нээхийг үүрэг болгосны дагуу ажиллаж  байна. Нийслэлд ЕБС-ийн хичээл хэзээ эхлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэзээ орохыг УОК, Зсгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж салбарын сайдын саналыг үндэслэн гаргана. Шинэ дүрэм журмаа хангалттай хэвшүүлээгүй байгаа учраас өнөөдрийн нөхцөл байдлын хувьд хичээл сургуулийг зэрэг эхлүүлэх боломжгүй ч ойрын хугацаанд Засгийн газраас шийдвэрлэнэ" гэсэн юм.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан