Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арваннэгдүгээр сарын 12-ны 06.00 цагаас 17-ны 06 цаг хүртэлх хугацаанд МИАТ ТӨХК-ийн 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгээс бусад бүх нислэгүүд цуцалсан байна.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу үйлдэгдэх МИАТ ТӨХК-ийн арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгт зорчигч тээвэрлэх тул зорчигчдын билетийн бүртгэлийг 12-ны өдрийн 09:00-22:00 цагийн хооронд 11-333-999 дугаарт хандан бичүүлнэ үү.
Бусад МИАТ ТӨХК-ийн нислэгтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал 09:00-18:00 цагийн хооронд 11-333-999 дугаараас лавлана уу хэмээн Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК-аас мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn