Улсын онцгой комиссын өчигдөр /2020.07.28/-ийн 27 дугаар хурлаар баталсан тусгай үүргийн нислэгүүдийн чиглэл, хугацааны талаар УОК-ын Шуурхай штабаас дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Ирэх сард найман чиглэлд 14 удаагийн нислэг хийх хуваарь батлагджээ. Тодруулбал:
- Наймдугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар
- Наймдугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар
- Наймдугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар
- Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
- Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
- Наймдугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
- Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
- Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
- Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
- Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.
Тусгаарлах байрны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байгаа юм байна.
Дэлхийн 49 улсаас 12200 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Эдгээр иргэдийн нэрсийг ил болгох тухайд, зарим иргэд нууцлахыг хүссэн өргөдөл гаргаж байгаа гэдгийг мэдээллийн үеэр онцолж байлаа.
Ирэх сард хийгдэх тусгай нислэгийн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.