Улсын бүртгэлийн байгууллага өөрийн нэрэмжит төгөлтэй боллоо

Нийслэлийн Туул голын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагын хамт олон өнөөдөр /2020.10.17/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, өөрийн нэрэмжит төгөлтэй боллоо.
Энэхүү арга хэмжээнд УБЕГ-ын дэд дарга Г.Билгүүн тэргүүтэй газар, хэлтсийн дарга, албан хаагчид оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 0,5 га газарт ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор эхний ээлжинд 50 ширхэг чацаргана, 50 ширхэг монос модны суулгацыг тарьж нийслэлийн ногоон байгууламж, ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулцгаалаа. Уг газрыг Улсын бүртгэлийн байгууллагын нэрэмжит төгөлөөр нэрийдэх бөгөөд нийт 500 ширхэг суулгац суулгахаар төлөвлөсөн аж.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа ба тус хугацаанд тал газрыг ойжуулан цэцэглүүлсэн монголын анхны томоохон төсөл юм. Тус хүрээлэнд өнөөдрийн байдлаар нийт 139,717 мод тарьсан бөгөөд нийт тарьсан мод, бут, сөөг 98,5 хувийн ургалттай байна.
Ташрамд дурдахад, Улсын бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ой, мөн Улсын бүртгэлийн байгууллагын ажилтны өдөр энэ оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тохиож буйтай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Шилдэг илтгэл”-ийн уралдаан, улсын бүртгэлийн байгууллагын нийт 1200 гаруй албан хаагчдын дунд дөрвөн төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээн, “Улсын бүртгэл-80 жил” аян зэрэг хэд хэдэн ажил зохион байгуулан ажиллаж байна.












скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Албан шаардлага