Монгол бол Сүнээ билээ


Угаасаа л монголын төр яг Сүнээгийн ярьж байгаа шиг, бантан жонхуу, попуудын цуглуулга.

Сүүлийн үеийн монгол охид залуус угаасаа л Сүнээ шиг нахалны хэлбэр хөөсөн, юу ярьж байгаагаа мэдэхгүй, яаж ярихаа мэдэхгүй боловсролгүй.
Сошиалд элийрч байгаагаа боловсрол гээд бодчихсон.

Тэгээд нэмээд хэлэхэд хэвлэл мэдээлэл, алдартай гээд байгаа нэвтрүүлгүүд нь яг л сүнээгийн ярилцлага шиг тавилттай жүжиг.
Асуух юм их байхад юу ч асуусангүй тэр Лодоо нь.

Камерын цаана өөр хүмүүс камер асахад шал өөр болж хувирна. Толгой түрийгээрээ хэлхэлдсэн найзууд сууж байснаа, камер асангуут хоёр өөр талд очиж суугаад хэрэлдээд унана, ард түмэнд дайснууд болж харагдаж үзэгчдийг ч талцуулна.

Ер нь бол нахалны хүмүүс улстөрд орчихсон, түүнийг даган намирагчид нахалны учраас бөгс бөөрөөрөө холбогдсон, эсвэл ах дүү хамаатан садан дүүрсэн. Нахалны хүмүүсийн л цуглуулга шүү дээ. Нахалны хүмүүс дээш гарчихаад ухаантайнууд нь тэд нартай очиж хутгалдахгүй өөрийн хийдэг, хийхээ хийгээд мөрөөрөө сайхан амьдарч явна.

Тиймээс нахалны төр засаг, нахалны эх орон. Нахалны ирээдүй хүлээж байна. Үндсээр нь өөрчлөхөөс нааш юу ч өөрчлөгдөхгүй.

Би ч хорин хэдтэйдээ өдөр бүр ордонд орж мэдээллээ бэлтгээд явдаг, тэнд өнждөг байсан. Хууль баталж байгаа энтрийг нь хараад ой гутаж бөөлжис цутгадаг байлаа.

Бичих авьяас хөдөлмөрөө ийм нахал хүмүүсийн мэдээ бичиж амьдралынхаа алтан цагийг үрэх хэрэггүй юм байна гэж шийдэж байсан. Нэг сайтын улстөрийн албанд ажиллаж байхдаа хамагийг мэдэрсээн. Иш чааваас нохой долой гэмээр л байдаг юмшд. Тийм хүмүүс улс удирдаж байхад хөгжих тухай горьдоод ч хэрэггүй.

Дараа нь сонины эдийн засгийн албанд ажиллахад, эдийн засагчид эрдэмтэд, шинжлэх ухаан, философи гэх мэт. Эсвэл эд үйлдвэрлэж, барьж бүтээж буй талынхантай ойр ажилласан. Мундаг хүмүүс монголд бий, их бий.

Гэхдээ нахалны "арми"-ийн хар сүрэнд дарагдаад байдаг болтой юм билээ.

Товчхондоо хэлэхэд угаасаа л тийм шүү нахалны улс орон болж хувирч байна.
Сүнээ та нарт ямар сэтгэгдэл төрүүлсэн, монгол улс монголын төр, монголын нийгэм тэр чигээрээ Сүнээ билээ.

Ням-Очир Ганчимэг

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Зуръя чамайгаа

Дүүрэн баярлая

Үйтэн хуар

Хан тэнгэр Алшаа

Хун галуу