Замын түгжрэл багасгах миний санал


…Машиныхаа хамрыг чиглүүлсэн л бол нүдээ аниад дайрна. Ѳѳ тэр, замын хязгаарын хориглосон цагаан шугам “түй” ч хамаагүй. Камергүй газарт нэгдүгээр эгнээ рүү зүтгэж орно, бѳѳн дуут дохионы чарлаан. Нийтийн тээврийн жолооч нар хүн биш мах ачсан юм шиг давхилдана, бие биенийхээ урдуур мѳргѳлдѳх шахам дайрна. Хүн бүхэн бухимдалтай, дотроо хараагаастай. Хичнээн тооцолоод ч ажил, болзооноосоо хоцорно. Цаг хугацаа урссаар, бид хэмлэлдсээр. Энэ байдалдаа дасвал бид хотод бус ширэнгэд амь зууж буй мэт тѳѳрѳлдѳж, цаг хугацааны боол болж үлдэнэ.
 
1.БҮСЧИЛЖ ХЯЗГААРЛАН, ТѲЛБѲРТЭЙ БОЛГОЁ 
Хамгийн их ачаалалтай хотын тѳв хэсэг болон нягтралтай газруудыг бүсчилж хязгаарлан, нэвтрэх тээврийн хэсгүүдийг тѳлбѳртэй болгоё. Ѳндѳр хѳгжилтэй орнуудад түгжрэлтэй замын хажуугаар тѳлбрѳѳ тѳлѳѳд түгжрэлгүй явдаг замууд бий. Аргаа барсан хэрэг л дээ. Гэхдээ одоогийн нѳхцѳлд энэ нь дээр байх. Ачаалалтай хотын тѳв хэсэгт авто зогсоол ч олдохгүй хэцүү байгаа.
 
Үүний тулд: 
-Хязгаарлагдсан бүсийн гадна нийтийн авто зогсоолуудыг олноор байгуулан, тэндээс хотын тѳв рүү тээвэрлэх нийтийн тээврүүд бий болгоно
-Зайлшгүй машинаар зорчих шаардлагатай хүмүүс тѳлбѳрѳѳ тѳлж, тѳлбѳр тѳлсѳн тэмдэглэгээг авто машины цонхон дээр байрлуулна
-Албан байгууллагууд ажиллагсаддаа тѳлбрийг нь бүтэн болон эсвэл хагасаар тѳлж дэмжлэг үзүүлэх боломжтой
-Ингэж тѳлсѳн тѳлбрийн орлогыг ѳѳр зүйлд зарцуулалгүйгээр зѳвхѳн замын хѳгжилд зарцуулах ёстой
-Хязгаарлагдсан бүсэд тѳлбѳр тѳлѳѳд нэвтрэх тээврийн хэрэгслэлүүдэд авто зогсоолыг хангах асуудлыг судалж шийдэх ёстой
 
2.НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХѲГЖҮҮЛЬЕ 
-Ѳглѳѳ ажил цуглах болон орой ажил тарах цагуудад нийтийн тээврийн автобусуудыг олноор гаргаж бүх чиглэлд ачааллыг тэнцүүлнэ
-Нийтийн тээврийн жолооч нараа харилцаанд сургаж, хүнийг тохьтой тээвэрлэхэд сургана
-Автобусны буудлуудад чиглэлийн автобус ирэх цаг минутыг маш тодорхой бичиж хатуу мѳрдүүлнэ. Энэ нь автобус хүлээж бухимдах шалтгааныг багасгадаг
-Замын 1-р эгнээнд зѳвхѳн автобус, тусгай хэрэгцээний машинууд, зориулалтын такси явах бѳгѳѳд, дайрч орсон машинуудын дугаарыг мэдээлж арга хэмжээ авахуулах шаардлагатай
 
3. “UB Cab” TАКСИНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖЬЕ 
-Олон жилийн хичээл зүтгэлээр үүсгэн хѳгжүүлж буй “UB Cab” таксины үйлчилгээг дэмжиж, нийтийн тээвэрт нэвтрүүлье
-Дуудлагын онлайн үйлчилгээ, зорчигчдын аюулгүй байдал, жолооч болон автомашины мэдээлэл, тохь тух, тѳлбрийн онлайн боломж нь ѳнѳѳгийн таксины үйлчилгээний үндсэн зарчим мѳн
-Хязгаарлагдсан бүсэд энэ таксины үйлчилгээг нэвтрүүлэх нь замын хѳдѳлгѳѳний соёл болон зорчигчдын тав тух, аюулгүй байдалд сайнаар нѳлѳѳлѳх болно
 
4. СУРГУУЛИУДЫН АВТОБУСУУДЫГ НЭМЭГДҮҮЛЭН ХѲГЖҮҮЛЬЕ 
Сургуулийн хүүхдүүдийн аюулгүй, тав тухтай зорчих боломжийг энэ авто бус олгодог
 
5. БУСАД БОЛОМЖУУД 
-Цар тахлын энэ үед, боломжтой албан байгууллагууд ажлын нэг ѳдѳр гэрээсээ OНЛАЙН ХЭЛБРЭЭР АЖИЛЛАХ боломжийг ажиллагсаддаа олгож болно.
 
-ДУГУЙН ЗАМ болон ДУГУЙН ЗОГСООЛ-ыг олноор байгуулан, дугуйгаар ажил болон сургуульдаа ирж очих боломжийг олгох нь сайн шийдэл мѳн-ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ГҮЙЛТИЙН ЗАМ-уудыг хѳгжүүлэн ажил, сургуульдаа ирж очих боломжийг олгох нь сайн шийдэл мѳн
 
…Үүнийг уншаад эсэргүүцэх гэж байгааг тань ойлгож байнаа. Нэг зүйлийг маш сайн ойлго. ЧИНИЙ ДУРААРАА ЗОРЧИХ ЭРХ, БУСДЫН ТААВААРАА ЗОРЧИХ ЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДДАГ ЮМ. Хэн нэгнийг дүрэм журмыг мѳрдѳж хариуцлагатай болгоход ТОРГУУЛЬ хүчтэй нѳлѳѳлдѳг. Хэн нэгний дур зоргоороо байх хүсэл нь бусдыг муу дадалд дасгаж байгааг бид харж байна. Тэгээд бид юуг ч шийдэж чадахгүй бухимдсаар, цаг хугацаагаа дэмий үрсээр байх болно. Магадгүй энэ нь бие биенээ үзэн ядах шалтаг болж буйг ч бид анзаарч байгаа.
 
Мэдээж Тѳр болоод иргэн бүхэнд хүлээх үүрэг хариуцлага гэж бий. Цаашид яаж хѳгжүүлэх вэ? Юуг шийдэх вэ? гэдэг нь Тѳрийн үүрэг.
 
-Улаанбаатар хотын тѳлѳвлѳлтийг үгүй болгож, газруудыг зарж, авилгалдаж олгон энэ замбараагүй түгжрэлийг бий болгосон үе үеийн хотын дарга, эрх мэдэлтэн нарт заавал хариуцлага тооцох ёстой. “Хэрэг хуучирна” гэж үгүй.
-Хотын тѳвлѳрѳлийг сааруулах бодлого, зохистой тѳлѳвлѳлт хийх нь Тѳрийн үүрэг. Харин хотын соёлыг бий болгож, бие биенээ хүндэлж сурах нь иргэд бидний үүрэг.
Энэ нь зѳвхѳн миний хувийн санал бѳгѳѳд, бүгдээрээ хэлэлцэх боломж болохоос, бусдад хараалган зүхүүлэх шалтаг бус бѳлгѳѳ.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Зуръя чамайгаа

Дүүрэн баярлая

Үйтэн хуар

Хан тэнгэр Алшаа

Хун галуу