Эмч, эмнэлэгийн ажилчдын хүч хөдөлмөрийн нөмөрт "УОК" сагсалзаж байна


Европоос эх оронруугаа 25 хоногийн турш замын машин дамжсаар ирсэн Монгол охиныг хилээр оруулахгүй буцааж хөөж байгаа асуудал ноцтой сэдэв боллоо. Урин дулаан болоогүй байхад коронавирусын халдвар ид идэвхижиж байх үед би Д.Сарангэрэл сайдтай уулзахад:
- Хэдэн Монгол оюутнууд улс дамжаад эх оронруугаа зориод ирж байгаа гэнэ. Замдаа халдвар авах эрсдэл маш өндөр. Гэхдээ нэгэнт явсаар байгаад эх орныхоо хил дээр хүрээд ирвэл буцаад яв гэж хөөлтэй биш. Төр нь хүүхдүүдээ халдвар авсан ч бай хамаагүй тэврээд авах л ёстой доо эвий минь... гэж хэлж байсан юм. Хууль дүрмийнхээ өмнүүр хүн чанар гаргаж ярьж байгаа сайдаар бахархаж байлаа.

Яг үнэнийг хэлэхэд сүүлийн үед хууль дүрэм ярьсан онцгой комиссын үйл ажиллагаа хүний ёсноос хальсаар өнөөдөр солиоролд хүрч байна. 11:00 цагийн хэвлэлийн хурал дээр онцгой комиссын мэдээлэл хов хүргэх агуулгатай болсон

- Тусгааралалтанд байгаа иргэд архи нууж оруулах гэж байгаад баригдлаа.
- Хөзөр тоглож байгаад баригдлаа.
- Хоорондоо юм ярьж байгаад баригдлаа
- Ажилтнуудтай караокедаж байгаад баригдлаа
- Солонгосын шоронгоос ч дор хандаж байна гэж хүртэл хэллээ.
- Хоолоо голлоо, мөнгөө төлж чадахгүй луу унжиж байна.
- Биднийг мэдээлэхээс өмнө өөр шугамаар мэдээлэл олж аваад байна... гэх мэт иргэдийг хагаралдуулсан ховын шинжтэй новшийн яриаг нь сонсохоос ой гутмаар.

Гадаадад байгаа, эх орондоо байгаа иргэд төр засгийн шийдвэрээ дагаад хайнга нэгэндээ шаардлага тавьсаар нийтээрээ ухамсартай л хандаж байна. Хааяа нэг гарч байгаа зөрчлүүдийг нийтэд нь хамруулж сахилга батыг үгүйсгэж хариу барих нь сохорсон төрийн хэнээрхэл шиг харагдаж байна.

Алтанбулагийн хил дээр байгаа энэ охиныг оруулна. Учир нь иргэд оруулахыг шаардаж байгаа. Энэ нь улс төрийн ПиАр хийхэд гоё сэдэв гэсэн үг. Магадгүй миний хайртай Ерөнхий сайд энэнд зориулж засгийн газрын хуралдаан зарлаад камернуудын өмнө сууж байгаад, хөмсгөө зангидаад:
- Эх орноо гээд унага шиг гүйгээд ирж байгаа иргэнээ авах ёстой за юу!!! Би ингэж бодож байна... Оруул... гэнэ биз. Энэ пост л гай болчихгүй бол.

Хэрвээ энэ охин сонгуулийн өмнө ирсэн бол нэр дэвшигчид хэвлэлүүдээ дагуулж бөөнөөрөө очоод хилийн ажилтнуудтай хэрэлдэж зодолдож лайв хийгээд булаацалдаж үүрээд оруулж ирэх байсан.

Дашрамд хэлэхэд эх орондоо хайртай иргэн бүрийн өгсөн нэг ширхэг бээлийнээс эхлээд бүх хандивын зарцуулалтыг нээлттэй тавихыг “УОК”-оос шаардацгаая. Онцгой комиссынх нь даргын хүүхэд тусгай үүргийн онгоцонд тухлаад ирсэнийг онцгой комиссын дарга аав нь мэдээгүй гэж ард түмний толгой дээр бааж, шээж байхад чинь чимээгүй, шүд зуугаад өнгөрцгөөсөн шүү!!! Өвчтэй зовлонтой, дүүрэн асуудал шаналгаатай хүмүүсийн урдуур хэн, хэн хүн чихэж байгаа чинь удахгүй ил болно шүү. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хүч хөдөлмөрийн нөмөр дор эд нар л сагсалзаж байгаа шүү!!!
Б.Даваа
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Зуръя чамайгаа

Дүүрэн баярлая

Үйтэн хуар

Хан тэнгэр Алшаа

Хун галуу